Хятад улсын дарга Хү Жиньтао 22-ны өдөр Бээжинд Сенегалын Ерөнхийлөгч Абдулае Вадетай хэлэлцээ хийсэн байна.
Дарга Хү Жиньтао хэлэхдээ: 2005 оны 10-р сард Ерөнхийлөгч та Хятадтай дипломат харилцаагаа сэргээхээр шийдсэн нь хоёр орны харилцааны хөгжилд түүхт хувь нэмэр үзүүлсэн юм, үүнийг би өндрөөр үнэлж байна. Таны энэ айлчлал хоёр талын ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэх төдийгүй, найрсаг хамтын ажиллагааны харилцаанд хамтаар шинэ хуудсыг бичиглэх болно гэдэгт итгэж байна гэжээ.
Ваде хэлэхдээ: хоёр орон дипломат харилцаагаа сэргээх нь түүхийн хөгжил, хоёр орны ард түмний эрэл хүсэлд нийцэж байгаа юм гэжээ. /Рэнчинсоо орчуулж, о.Дарамбазар хянав/
|