Хятадын гадаад харилцааны яамын хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 22-ны өдөр Бээжинд, сүүлийн үе Баллистик пуужин туршин хөөргөхөөр БНАСАУ-ын бэлтгэж байгаа асуудалд холбогдуулан хэлэхдээ, холбогдох талууд зүүн хойт Азийн бүс нутгийн тогтвортой байдалд ашигтай ажил хийхийг Хятадын тал хүсэж байгаа бөгөөд үүний төлөө үргэлжилэн бүтээлч хүчин чармайлга гаргахад бэлэн байна гэжээ.
Эх сурвалжийн мэдээнд мэдээлснээр, БНАСАУ нь сүүлийн үе Баллистик пуужин туршин хөөргөхөөр бэлтгэж байгаа бөгөөд пуужин бие даан судлан хөгжүүлэх, туршин хөөргөх эрхтэй гэж үзсэн бөгөөд энэ асуудлаар Америкийн талтай шууд яриа хэлэлцээ хийхийг хүссэн юм байна. /Хүчит орчуулж, Урангоо хянав/
|