Хятадын Авто машны аж үйлдвэрийн нийгэмлэгийн нийтэлсэн бүртгэлээс үзвэл, энэ оны эхний таван сард Хятадын авто машны үйлдвэрлэл борлуулалт тус тус гурван сая 50 мянга, хоёр сая 970 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс цөмөөрөө 30 гаруй хувиар нэмэгдэж, түүхийн шинэ амжилт тогтоосон байна.
Үүнээс гадна гаалийн татвар буурсаны нөлөөгөөр Хятадын авто машны импортын тоо хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 80 хувиар нэмэгдсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|