Хятадын Хөхнуур Түвдийг холбосон төмөр зам удалгүй ашиглалтад орохоор байна, Хятадын аялал жуулчлалын үндэсний газар зэрэг салбарынхан "Хөхнуур Түвдийн төмөр зам дагуу аялал жуучлалыг хөгжүүлэх төлөвлөгөө" боловсруулан энэ онд багтаан албан ёсоор дуусган гаргаж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Хөхнуур Түвдийн төмөр зам нь Хөхнуур мужийн Шинин хотоос гараагаа эхлэж баруунш ТӨЗА-ны Лхас хотод хүрч байгаа юм, уг төмөр зам дагуу аялал жуулчлалын баялаг нөөцтөй, Хөхнуур, Ялусамбуу мөрний том хавцал зэрэг байгалийн гойд сайхан үзэмжит газруудтай, шашин, урлаг, уран барилгын шилдэгийг харуулсан Будла Ордон, Гомбон хийдтэй, жич дархан цаазтай олон төрлийн ховор ан амьтантай юм.
ТӨЗА-ны аялал жуучлалын газрын төсөөлж байгаагаар, энэ оны 7-р сарын 1-нээс Хөхнуур Түвдийн төмөр зам ажиллаж эхэлсний дараа, Түвдэд ирэх жуулчидын тоо жилд 400 мянган жуулчинаар нэмэгдэх юм байна. \Алтаннавч орчуулж, Буян хянав\
|