2005 онд Хятад Монгол хоёр орны хамтран дэвшүүлсэн Монгол уртын дуу НҮБ-ын "хүн төрөлхтний амаар уламжлагдсан болон биет бус соёлын өвийн төлөөлөгч бүтээл" болсоны дараа, Монгол уртын дуу нь мөн Хятадын биет бус соёлын өвийн жагсаалтад саяхан жагсаагдсан байна.
Монгол уртын дууны урлагыг хамгаалахын тулд Хятад улс уртын дууг гол болох урлагийн эрдэм шинжилгээний төрөлд оруулж, Хятадын хэмжээнд уртын дууны симпозиум хоёр удаа зохион байгуулсан бөгөөд мэргэжилтэнүүдийг зохион байгуулан Өвөр Монголд дуулж байгаа ардын уртын дууны талаар байцаалт хийх, цуглуулан эмхэтгэх, бичлэг хийх, нот тэмдэглэх, орчуулах ажил хийж, "Хятадын ардын дууны эмхэтгэл. Өвөр Монголын ардын уртын дууны боть" хэвлүүлсэн банйа. Өвөр Монголын соёлын салбар ч олон удаа уртын дууны уралдаан зохион байгуулж, уртын дууны цомгууд гаргасан байна. \Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав\
|