Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Стратегийн пуужинт цэрэгийн анги байгуулагдсаны 40 жилийн ой болох гэж байгаа үеэр, ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад Улсын Дарга, Цэргийн Төв Зөвлөлийн Дарга Хү Жиньтао 28-ны өдөр Хятадын стратегийн пуужинт цэргийн ангийн ажил байдалтай танилцахдаа, шинжлэх ухаанч үзлээр стратегийн пуужинт цэргийн бүх талын байгуулалтыг өргөжүүлэх хэрэгтэй гэж онцолсон байна.
Дарга Хү Жиньтао хэлэхдээ, стратегийн пуужинт цэргийг үүсгэн байгуулсан нь улс орны аюулгүй байдлыг хангахын төлөө гаргасан стратегийн чухал шийдвэрт бодлого юм. Шинэ зууны шинэ үе шатанд шинжлэх ухаанч хөгжлийн үзлийг баттай бүрдүүлэн түүнийг нухацтай хэрэгжүүлж, Хятадын онцлогтой стратегийн пуужинт цэргийн өөрчлөлтөө түргэтгэж, цэрэг дайны тэмцлийн бэлтгэлийг шуурхай сайн хийж, стратегийн пуужинт цэргийн бүх талын байгуулалтыг чангатган, стратегийн пуужинт цэргийн шинжлэх ухаанчаар хөгжих шинэ байдлыг байнга бий болгож хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.
1966 оны 7-р сарын 1-нд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн стратегийн пуужинт цэргийн анги албан ёсоор байгуулагдсан юм. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав\
|