• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-29 11:18:16    
Хөхнуур Түвдийг холбосон төмөр зам нь Хятад болон өмнөд Азийн орнуудын худалдааг ахиулах болно

Хятадын Олон Улсын Радио

    Хөхнуур Түвдийг холбосон төмөр зам ашиглалтад орох нь Хятад хийгээд өмнөд Азийн орнууд хоорондын хуурай замын худалдаанд дардан замыг нээсэн байна гэж Хятадын ТӨЗР-ын нийгэмийн шинжлэх ухааны академийн эдийн засгийн хүрээлэнгийн орлогч дарга ноён Ван Дайюань сүүлийн өдөр манай радиогийн сэтгүүлчид ярилцлага өгөх үе хэлсэн байна.

    Тэрээр хэлэхдээ, өнөө Хятад хийгээд Энэтхэг зэрэг өмнөд Азийн орнууд хоорондын бараа, худалдааны дийлэнхи нь усан замаар дамжиж, өртөг ихтэй, тээвэрлэх зам нь ч хол байна. Хөхнуур Түвдийг холбосон төмөр зам нь ашиглалтад орсоны дараа Хятадын бараа нь галт тэргээр Лхас хотод хүрсэний дараа дахин автобусаар Түвдийн хилийн боомт хүрч өмнөд Азийн орнуудад бараа борлуулж болно. Үүнтэй адилаар, өмнөд Азийн орнууд ч бараагаа Хятадын дотор газарт галт тэргээр тээвэрлэж болно. Тээвэрлэх нөхцөл сайжирсан ба тээврийн зам богино болсон нь Хятад хийгээд өмнөд Азийн орнуудын худалдаанд тус дөхөм үзүүлэх болно гэжээ.

    Хөхнуур Түвдийг холбосон төмөр зам нь Хөхнуурын Ши Нин хотоос гараагаа эхэлж баруунш Түвдийн Лхас хотод хүрч байна. Тэр нь дэлхийн хамгийн өндөрт байрлаж байгаа, хамгийн урт төмөр зам юм, Голмуудаас Лхас хүрэх төмөр зам нь 7-р сарын 1-ээс ашиглалтад орох болно. \Алтаннавч орчуулж, Буян хянав\