Хятадын хөдөө нутагт боловсролтой хүмүүсийн тоо цөөн,хүрэлцээ муутай, орон нутаг дахь тоо нь тэнцвэргүй, бүтэц зохисгүй, боловсролын ерөнхий түвшин харьцангуй доор зэрэг өнөөгийн байдлыг өөрчлөхийн тулд хөдөө нутгийн сая хүнийг боловсролын сургалтанд хамруулах төлөвлөгөөг Хятадын Хөдөө Аж Ахуйн яам саяхан хэрэгжүүлж эхэлжээ.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, хөдөө нутагт ажиллах боловсролтой хүн бэлтгэн сургах энэ төлөвлөгөө нь тариачдын бэлтгэл сургалтын уулын төслийн үндсэн дээр, 10 жилд багтаан хөдөө нутагт дунд зэргийн тусгай мэргэжлийн боловсрол хүртсэн сая чадвартныг бэлтгэн сургаж өгөх юм байна. Тэдгээр хүмүүс нь голцуу тарьж ургуулах, тэжээж үржүүлэх, боловсруулах зэрэг үйлдвэрлэлийн ажил төрөл эрхлэх болно. Түүнд бас хөдөө нутгийн эрхлэлт удирдлагын хүмүүс, уран дархан, хөдөө нутгийн шинжлэх ухан техникийн ажилтад зэрэг хүмүүс багтаж байна. \О.Дарамбазар орчуулж Л.Буянтогтох хянав\
|