Энэ оны эхний таван сард Хятадын хөдөө тосгоны аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны байдал сайн байж, нэмэгдэл өртөг нь 2 триллион 200 гаруй тэрбум юэньд хүрч, ноднины мөн үеийнхээс 12% нэмэгдсэн байна. Экспортын талаар энэ оны эхний таван сард Хятадын хөдөө тосгоны аж ахуйн нэгжийн экспортын нийт хэмжээ 18% шахам өсөн нэмэгдэж, хөдөө тосгоны аж ахуйн нэгжийн түргэн хөгжилд нэлээд тодорхой үүрэг гүйцэтгэсэн байна.
Хятадын хөдөө тосгоны аж ахуйн нэгж бол тариачдын эрхэлсэн таваарын үйлдвэрлэл, солилцоо, үйлчилгээний ажиллагаа хийдэг ашигийн чанартай эдийн засгийн байгууллага юм. 1979 оноос хойш, Хятадын хөдөө тосгоны аж ахуйн нэгж түргэн хөгжсөн юм. Өнөө хөдөө тосгоны аж ахуйн нэгж нь Хятадын эдийн засгийн чухал тулгуур болж, мөн хөдөө тосгоны ажилгүйчүүдийг ажлаар хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна. \Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав\
|