Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын хорооны Дарга Жя Чинлинь 29-ний өдөр Шянганд хэлэхдээ, Шянган, Аомэний урт хугацаанд цэцэглэн хөгжих, тогтвортой байхыг хангах явдал бол төв Засгийн газраас Шянган, Аомэньд авч буй чиг шугам, бодлогын үндсэн зорилго, байр суурь мөн. Шянган, Аомэньтэй холбогдуулан Төв Засгийн газраас боловсруулан тогтоосон бодлого, арга хэмжээ болгон нь Шянган, Аомэнийг нэн сайн хөгжүүлэхийн төлөө юм гэлээ.
Дарга Жя Чинлинь "Дотор газар болон Шянгангийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хөгжлийн асуудлаархи чуулга уулзалт" дээр ингэж мэдэгдсэн байна. \О.Дарамбазар орчуулж Л.Буянтогтох хянав\
|