• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-01 18:06:37    
Хөхнуураас Түвэд хүрэх төмөр зам тэрэг нэвтэрснийг гадаадынхан идэвхтэй мэдээлж байна

Хятадын Олон Улсын Радио

     Дэлхий далайн түвшнээс хамгийн өндөр дэх төмөр зам—Хөхнуураас Түвэд хүрэх төмөр зам 7-р сарын 1-ний өдрөөс бүх талаар тэрэг нэвтэрснийг Мексик, Энэтхэг, Япон зэрэг орны гол гол хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэн даруй мэдээлцгээсэн байна.

     Мексикийн "өөрчлөлт сонин"-ны веб сайт 1-ний өдрийн мэдээлэлд тэмдэглэхдээ, Хөхнуураас Түвэд хүрэх төмөр зам байгуулагдсан нь Түвдийг Хятадын бусад газартай нэн нягт холбосон байна гэжээ. Мэдээлэлд дарга Хү Жиньтаогийн үгийг иш татан тэмдэглэхдээ, Энэ нь Хятадын төмөр замын байгуулалтын түүхэн дэрээх агуу их үйл явдал төдийгүй бас ч дэлхийн төмөр замын байгуулалтын түүхэн дээрэх гайхамшиг мөн гэжээ.

    "Энэтхэгийн Хинду сонин" 1-ний өдөр "галт тэргээр дэлхийн дээвэрт очъё" гэсэн гарчигтай өгүүлэл нийтэлж, Хөхнуураас Түвэд хүрэх төмөр зам бол " хүн байгалийг ялах" Хятадын зориг санааг харууллаа гэжээ. Өгүүлэлд тэмдэглэхдээ, Хэдийгээр гадаад орны инженер дэлхийн дээвэр хэмээгдсэн Түвдэд нэвтрэх төмөр зам тавих боломжгүй гэж үзэж байсан боловч таван жилийн хүчин чармайлтаар Хятадын ажилчид энэ төмөр замыг байгуулсан байна. Төмөр зам нь Түвдэд түүхэт өөрчлөлт гаргаж мөн эдийн засгийн хязгааргүй боломж авчрах болно гэжээ.

    Японы Киодо Цусин агентлаг ч 1-ний өдөр Хятадын Хөхнуураас Түвд хүрэх төмөр зам бүх талаар тэрэг нэвтэрснийг дэлгэрэнгүй мэдээлсэн байна. / Урангоо орчуулж, Баатар хянав/