7-р сарын 1-ний өдөр дэлхий нийтийн анхаарлыг татсан Хөх-нуур Түвдийг холбосон төмөр зам ашиглалтад орж тэрэг нэвтэрсэн байна. Тайваний хоолойн хоёр эрэг, Шянган Аомэний хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ үйл явдлыг өндрөөр үнэлж байна.
Хятадын хамгийн нэр хүнд бүхий сонин "Рэнь минь ри бао сонин" 1-ний өдөр тэргүүн өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, Хөх-нуур Түвдийг холбосон төмөр замыг байгуулах нь Хятадын хэдэн үеийн хүмүүсийн хүсэл мөрөөдөл, Хятадын эдийн засаг нийгэмийн хөгжилтэй холбогдсон чухал шийдвэрт бодлого мөн. 100 мянга гаруй бүтээн байгуулагчид хүндрэл бэрхшээлүүдийг даван туулж цастын өндөрлөгт төмөр зам тавьж, туйлдаа тулсан хатуу бэрхийг ялан давсан эрэлхэг зориг санааг бий болгосон байна. Энэ зориг санаа нь 1 тэрбум 300 сая Хятадын ард түмнийг зоригжуулан баатарлан урагшлуулах хүчирхэг их хөдөлгөх хүчин болно гэжээ.
Хөх-нуур Түвдийг холбосон төмөр зам ашиглалтад орсон нь Хөх-нуур, Түвдийн эдийн засаг нийгэмийн хөгжилд түүхт чанартай бололмж тохиол авчирсан байна гэж Тайваний хэвлэл мэдээлэлд тэмдэглэсэн байна. Хөх-нуур Түвдийг холбосон төмөр зам бүх талаар ашиглалтад орсноос хойш Түвдэд аялал жуулчлалаар хүрэх Шянганчууд 20 гаруй хувиар нэмэгдэх болно гэж Шянганы аялал жуулчлалын салбар өөдөрхгөөр төсөөлж байна гэж Шянганы "Шан бао сонин"-ы мэдээлэлд тэмдэглэсэн байна.
"Аомэнь ри бао сонин"-ы нийтэлсэн өгүүлэлд Түвдийн төмөр зам тээврийн ажил төрөл цаашид хөгжихийн хирээр Түвд болон Хятадын баруун өмнөдийн хил залгалдаа орнууд хоорондын харилцаа холбоо нэн нягт болох нь дамжиггүй юм гэж тэмдэглэсэн байна.
Гадаад орон болон гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч Хятадын Хөх-нуур Түвдийг холбосон төмөр зам ашиглалад орсныг өндрөөр үнэлэн өргөнөөр мэдээлцгээсэн байна. / Урангоо орчуулж, Баясгалан хянав/
|