2006 онд Хятадын эдийн засаг түргэн хөгжих болно гэж Хятадын Статистикийн Үндэсний Газрын дарга Чю Шаохуа Шанхайд болсон хурал дээр 2-ны өдөр хэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ, энэ он гарснаас хойш Хятадын аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн нэмэгдэл өртөг болон гадаад худалдааны импорт экспорт зэрэг эдийн засгийн гол болох үзүүлэлтүүд хоёр оронт тоогоор нэмэгдсээр байна. Үүний зэрэгцээ хот хөдөөгийн оршин суугчдын бодит орлогын нэмэгдэл ч 10 хувь гаруйд хүрсэн байна. Улс орны санхүүгийн байдал нэлээд сайн байгаа нь эдийн засаг нийгэмийн зохицонгуй хөгжилд доривтой баталгаа хангаж байна гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятадын улс ардын аж ахуйн үйл ажиллагаанд бас хүмүүсийн сэтгэл түгшүүлсэн асуудал оршиж байна. Жишээлбэл хөрөнгө оруулалтын нэмэгдэл болон зээл тавих хэт түргэн, олон улсын орлого зарлага тэнцвэргүй байгаа болно. Гэвч эдгээр доголдол нь эдийн засгийн үйл ажиллагааны гол хөгжилд нөлөөлөхгүй юм гэжээ. / Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав/
|