Хятад улсын дарга Хү Жиньтао 7-р сарын 1-ний өдөр Хөх-Нуур Түвдийг холбосон төмөр зам ашиглалтад орсныг тэмдэглэх цуглаанд оролцож, Хөх-Нуур Түвдийг холбосон төмөр зам дагуугийн ажил байдалтай танилцаад, Хөх-Нуур Түвдийг холбосон төмөр замын тээвэрлэлтийн удирдлагыг дэлхийн тэргүүний түвшинд хүргэх хэрэгтэй гэж онцолжээ.
Дарга Хү Жиньтао Хөх-Нуур Түвдийг холбосон төмөр зам дагуу нутгаар явж, төмөр зам байгуулагчидтай уулзсан байна. Хөх-Нуур Түвдийг холбосон төмөр замын байгуулалтад хувь нэмэр оруулсан замчдад Хү Жиньтао талархал илэрхийлээд, төмөр замын тээвэрлэлтийн удирдгагыг дэлхийн тэргүүний түвшинд хүргэхийг тэд нарт хүссэн байна. Төмөр зам дагуу нутгийнхан боломж тахиолыг ашиглаж, тухайн орон нутгийнхаа нөөц баялагийг гүйцэд ашиглан, онцлогтой аж үйлдвэрүүд хөгжүүлж, үндэстэнүүдийн ард иргэдийн амьдарлыг сайжруулах хэрэгтэй гэж Хү Жиньвтао мэдэгджээ. / Баясгалан орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|