• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-03 16:28:20    
ХКН засагийн эрх барих чадвар болон удирдах түвшнээ тасралтгүй дээшлүүлэх хэрэгтэй

Хятадын Олон Улсын Радио

     ХКН шинжлэх ухаанч, ардчилалтай, хуулийн дагуу засаг хэрэгжүүлэхийг баримталж, засагийн эрх барих чадавхи болон удирдах түвшнээ тасралтгүй дээшлүүлэх хэрэгтэй гэж ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао сүүлийн үе онцолсон байна.

     ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны сүүлийн үеийн нийтийн суралцлага дээр дарга Хү Жиньтао ингэж хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, намын онол чиг шугам бодлогыг шинжлэх ухаанчаар боловсруулан тогтоож хэрэгжүүлж, гаргасан бодлого ялангуяа улс орны хөгжил ард түмний амьдралтай холбоотой гол томоохон шийдвэр, бодлогуудыг объектив зүй тогтол болон шинжлэх ухааны жам хуульд нийцүүлэхээр чармайх хэрэгтэй. Ард түмний язгуур ашиг сонирхолыг аливаа ажлынхаа зорилт харалт болгож, ард түмэнд эрхийг үнэнхүү эдлүүлж, аж амьдралд нь сэтгэл санаа тавьж, ашиг тус хүртээж аз жаргал эдлүүлэхийн төлөө зүтгэх хэрэгтэй. Намын дотоодын ардчиллыг боловсронгуй болгон өргөтгөж, эрхэнд хяналт тавихаа эрчимжүүлж, ард түмнээс олгосон эрхээ үнэнхүү ард түмний тусын төлөө хэрэгжүүлэхийг батлах хэрэгтэй гэжээ. /Урангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав/