• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-03 18:23:01    
Галт тэрэгээр "дэлхийн хамгийн өндөрлөг газраар" аялах түүхийг Хятад улс эхлүүлжээ

Синьхуа Агентлэг

    Бээжингээс Лхасын чиглэлийн Т 27-р зорчигчдын анхны галт тэрэг 7-р сарын 3-ны өглөө Күнь Лүнь уулны 1686 метр урт мөнх цэвдэг хөрстэй хонгилоор өнгөрсөн байна. Энэ бол хоёр өдрийн өмнө Хөх-нуур Түвдийг холбосон төмөр замаар тэрэг нэвтэрснийг тэмдэглэх ёслолын дараа уг төмөр замаар аялсан зорчигчдын анхны галт тэрэг болно. Энэ нь галт тэрэгээр "дэлхийн хамгийн өндөрлөг газраар" аялах түүхийг эхлүүлсэн байна.

    Далайн түвшнээс хамгийн өндөр, өндөрлөг газрын хамгийн урт энэ төмөр зам Түвдийн ачаа тээвэрлэлтийн 75 хувийн үүргийг биелүүлэх боломжитой гэж мэрэгжилтнүүд төсөөлж байна.

    7-р сарын 3-ны өдрөөс эхлэн Бээжин, Чэн Дү, зэрэг таван хотоос зорчигчдын галт тэрэг хойно хойноосоо Лхаст хүрэх болно. /Урангоо орчуулж, Баясгалан хянав/