Археологичид сүүлийн үе Өвөр Монголын Бугат хотын Яньжялянгийн Юань улсын үеийн бууринд малталт хийж, сар гаруй ажиллаад шаазан зэс зэргийн 1000 гаруй ширхэг дурсгалт зүйл олж гаргасан байна.
Яньжялянгийн Юань улсын үеийн буурт нь Бугт хотын Жиүюаньчюй тойргийн Мачижэнь сууринд байдаг байна. Үүнийг өнгөрөгч зууны тавиад онд илрүүлсэн байжээ. Эндээс өнгөрсөнд бас шаазан нүдүүр, будагтай дэвэр, бөөрөнхий ширэм зэрийг олж байжээ. /Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав/
|