Хятадын Хөдөө Аж Ахуйн Яамны холбогдох албаны хүн хэлэхдээ, Хятад улс 2015 он болтол хашаалан малжиж, 130 сая га бэлчээрийг сэргээж, тал нутгийн цөлжиж байгаа байдлыг үндсэнд нь хазаарлан зогсоох болно гэжээ.
Сүүлийн өдрүүдэд Тяньжинь хотод болсон холбогдох хурлаас сурвалжлагчийн мэдээлснээр, Хятадад өнөө 400 сая га тал нутагтай. Байгалийн болон хүн амьтаны нөлөөнөөс болж хэсэг нутаг цөлжсөн байна. Өнөө 45 хувийн нутаг нь ноцтой цөлжөөд байгаа юм байна.
Хятадын хөдөө аж ахуйн яамны холбогдох хариуцлагатан хэлэхдээ, тал нутгийн экологийн байдлыг нэн сайнаар хамгаалж, цөлжилтийг цаашид тогтоон барихын төлөө Хятад улс хойшид тал нутгийг хамгаалж сайжруулах төсөлд хөрөнгө оруулахаа нэмэгдүүлж, хашаалан малжиж бэлчээрийг сэргээх иж бүрэн арга хэмжээнүүдийг аажмаар боловсронгуй болгож, тал нутгийн цөлжилтийг хазаарлан зогсоох болно гэжээ. /Хүчит орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|