Оны эхний 5 сард Хятадын төрийн өмчийн 451 аж ахуйн нэгжийн ашиг орлого 331 тэрбум 470 сая юаньд хүрч, ноднины мөн үеийнхээс 10.1 хувиар өсч, өсөлтийн хурдац нь 1-р улиралынхаас 3.5 хувиар өссөнийг Хятадын төрийн өмчийн хорооны сүүлийн үеийн бүртгэлд харуулсан байна.
Нефть хий, цахилгаан холбоо, цахилгаан эрчим хүч зэрэг 8 ажил төрлийн ашиг орлого нь 10 тэрбум юаниас давж, нийт ашиг орлого нь 284 тэрбум 810 сая юаньд хүрч, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн ашиг орлогын 85.9 хувийг эзэлсэн байна.
Авто машин, өнгөт төмөрлөг, цахилгаан эрчим хүч, машин механик, нефть хий, гадаад худалдааны ажил төрлийн ашиг орлогын өсөлт нь бүр нэлээд их нэмэгдсэн байна. /Баясгалан орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|