Тариачдын үйлдвэрлэл амьдралд учирч байгаа тулгам асуудлыг голчлон зохицуулж, тариачидад үнэнхүү ашиг хүртээнэ гэж Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хүй Лянюй 4-ний өдөр Бээжинд мэдэгдсэн байна.
Тэрээр мөн өдөр УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны байнгын хорооны хурал дээр шинэ хөдөө тосгоны байгуулалтын тухай тайлан хийх үе хэлэхдээ, энэ онд төв болон орон нутгийн санхүүгээс хөдөө тосгоны хөгжлийг дэмжихэд олгох хөрөнгө мөнгөө ихээр нэмэгдүүлэх болно гэжээ. Хөдөө тосгоны өөрчлөлтийг гүнзгийрүүлэн тогтолцооны механизмыг шинтгэж, хөдөө тосгоны үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг ямагт тэргүүн байранд тавьж, орчин үеийн хөдөө аж ахуйн байгуулалтыг эрчимжүүлэн, үр тарианы үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлж, тариачдын орлогыг цаашид нэмэгдүүлэх хэрэгтэй гэж тэрээр онцолсон байна. /Урангоо орчуулж, э.Цогзолмаа хянав/
|