Өнөө Хятадын тал Солонгосын хойгийн цөмиийн асуудлаархи 6 талын хэлэлцээний холбогдох талуудтай зөшилцөж, хэлэлцээний үйл явцыг ахиулах ашигтай хувилбарыгг хайж байна гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жян Юй тэмдэглэжээ.
Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр Жян Юй хэлэхдээ, Солонгосын хойгийн цөмиийн асуудлаархи 6 талын хэлэлцээг эртхэн сэргээх нь талуудад ашигтай бөгөөд зүүн хойт Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад ч ашигтай юм. Үүний төлөө Хятадын тал тууштай чармайсаар байна гэжээ. /Баясгалан орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|