Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лю Жянь Чао 5-ний өдөр Умарт Солонгос пуужин туршин хөөргөсөн явдалд холбогдуулах үг хэлж тэмдэглэхдээ, нэгэнт болсон явдалд Хятадын тал ноцтой анхаарал хандуулж байна гэж хэлсэн байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Солонгосын тал 5-ны өдөр урьд хожид Япон тэнгис руу хэдэн пуужин туршин хөргөөсөн байна. Лю Жянь Чао хэлэхдээ, холбогдох талууд тэвчээртэй байж, Солнгосын хойг болон зүүн хойт Азийн энх тайван тогтвортой байдалд ашигтай ажлыг илүүлхэн хийж, байдлыг хурцдуулах болон будалиантай болгох үйл ажиллагаа авахгүй байхыг Хятадын тал хүсэж байна гэжээ. /Баатар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|