• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-06 10:52:50    
Түвд тогтвортой хөгжлийн түүхийн хамгийн сайхан үед байна

Рэн Мин Ри Бао Сонин

     ХКН-ын Хятадын Түвдийн Өөртөө Засах Районы хорооны нарийн бичгийн даргын орлогч Түдэнцайран 5-ны өдөр Лхасад Тайваний хоолойн хоёр эргийн сурвалжлагчдад ярилцлага өгөхдөө, Өнөө, Түвдийн эдийн засаг хөгжиж, ард иргэд амар амгалан аж төрж байна. Түвд тогтвортой хөгжлийн түүхийн хамгийн сайхан үед байна гэжээ.

     Түдэнцайран хэлэхдээ, Сүүлийн 10 гаружй жилд Түвдийн улс ардын аж ахуйн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээ жил болгон 10 хувь гаруйгаар өсөн нэмэгдсэн байна. Хөх-нуур—Түвдийг холбосон төмөр зам ашиглалтанд орсноор Түвдчүүд болон эх орны дотор газар хоорондын зайг ихээр багасгасан төдийгүй, ирээдүйд Түвдийн эдийн засгийн хөгжилд маш чухал үр нөлөө үзүүлэх юм. Уг төмөр зам нь Түвдийн эдийн засгийн бүтээн байгуулалтад шаардагдах төрөл бүрийн материалын тээврийн өртгийг ихээр бууруулж, Түвдийн Хөх-нуур—Түвдийг холбосон төмөр зам дагуу нутгийн хөдөө аж ахуй болон гуравдугаар аж ахуйллын хөгжлийг ахиулан, түвдийн онцлогтой тулгуур аж ахуй—аялал жуулчлалын ажил төрлийн чанар түвшин, үр ашгийг бүх талаар дээшлүүлэх болно гэлээ.

     Ерөнхий түвшнээс нь авч хэлбэл, Түвдийн зам харилцаа нь дотор газрынхтай зөрөө ялгаагүй, авто зам, төмөр зам, агаарын тээвэр зэрэг зам харилдцааны нөхцөл боломж бүр бүрдээд байна. Түвд өнөөгийн ашигтай боломж тахиолоо ашглан, эдийн засаг, нийгмийн хөгжлөө түргэтгэнэ гэж тэр тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж Баясгалан хянгав.\