• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-06 14:16:47    
Хятад Энэтхэг Натула уулны амын хилийн худалдааны боомтыг нээж ажиллуулав

Синьхуа Агентлэг

     40 гаруй жил хаасан Натула уулны амын хилийн худалдаанны боомтыг 6-ны өдрөөс нээж ажиллуулснаа Хятад Энэтхэг хоёр орон мэдэгджээ.

     Хятадын Түвдийн Өөртөө Засах Район болон Энэтхэгийн Сиккимийг холбосон энэхүү холбоос зам нь өнгөрсөнд Хятад Энэтхэгийн хуурай замаар худалдаа нэвтэрдэг гол зам байсан. 1962 онд Хятад Энэтхэг хилийн мөргөлдөөн гарснаас хойш, Натула уулны амыг цэргийн анги хамгаалж, хилийн худалдааны замыг төмөр сэрэлжээр тусгаарласан байна.

     Хятад Энэтхэг хоёр талын албаны хүмүүс Натула уулны аманд хилийн худалдааны замыг дахин нээх ёслол хийх болно. Натула уулны амыг дахин нээлттэй болгох нь Хятад улс--өмнөд Азийн эх хуурайн их замын бүрэлдэхэд тус дөхөм үзүүлэх төдийгүй Хятад Энэтхэгийн хилийн худалдааг өргөтгөхөд чухал үүрэг гүйцэтгэх юм гэж холбогдох талын хүмүүс үзэцгэж байна. \О.Дарамбазар орчуулж Баясгалан хянав.\