• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-06 18:27:30    
Байдлыг цаашид гааруулах, будлиантуулах ажиллагаа дахиж хийхгүй байхыг Хятад улс холбогдох талуудад хүсчээ

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй хэлэхдээ, Солонгосын хойгийн байдлыг цаашид гааруулах, будлиантуулах ажиллагаа дахиж хийхгүй байхыг Хятад улс холбогдох талуудад хүсч байна гэжээ.

     Хойт Солонгос 5-ны үүрээр олон пуужин хөөргөсөн байна. Жян Юй 6-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр уг асуудлаар сурважлагчийн сонирхсон асуултанд хариулахдаа, Хятад улс энэхүү үйл хэргийг маш их анхаарч байна. Хятадын тал өнөө холбогдох талуудтай харьцаж нямбай завшин хэлэлцэж байгаа бөгөөд тэвцээртэй байж, Солонгосын хойгийг энх тайван, тогтвортой байлгахыг чухалд үзэж, Солонгосын хойг болон зүүн хойт Азийн энх тайван, тогтвортой байдалд ашигтай ажил илүүхэн хийхийг холбогдох талуудад хүсч байна гэлээ.

     Дипломат хүчин чармайлтаар байдлыг намжуун болгож, яриа хэлэлцээгээр асуудлыг зохицуулахыг тэр хүссэн байна. Энэ нь талуудын хамтын ашиг сонирхолд нийцэх юм гэж тэр бас тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж Баясгалан хянав.\