2006 оны Хятадын олон улсын чадвартны солилцооны их хурал 9-р сарын 19-21-ны өдрүүдэд зүүн хойт нутгийн Шэн-ян хотод болно. Энэ удаагийн хурал нь зүүн хойт нутгийн олон улсын чадвартны солилцоо болон хамтын ажиллгааг түлхэн ахиулхаар зорилгоо болгож, зүүн хойт нутагт туслан хуучин аж үйлдвэрийн баазийг хөгжүүлэх стратегийн тулгам хэрэгцээтэй олон төрлийн чадвартныг бэлтгэн хүмүүжүүлэх юм байна.
Хятадын гадаад орнуудын мэргэжилтний үндэсний газар зэрэг байгууллага нэгжээс зохион явуулах энэ удаагийн хурал нь олон улсын чадвартны солилцоо хийгээд төслүүдийн хамтын ажиллагаагаар гол болгох юм байна. 30 улс орон бүс нутгийн бараг 700 гаруй байгууллага нэгж үзэсгэлэнд оролцон, хуралд оролцох хүний тоо 15 мянгад хүрэх төлөвтэй байна. /Рэнчинсоо орчуулж,Баатар хянав/
|