• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-09 16:22:59    
Олимпийн наадмын олон улсын чуулга уулзалт Бээжинд боллоо

Хятадын Олон Улсын Радио

    "Бээжингийн 2008" оны олимпийн наадмын олон улсын 4-р чуулга уулзалт 9-ний өдөр Бээжинд болсон байна. Өвөрмөц сэтгэмжтэй эдийн засгийн үндэслэг хэмээгдсэн их Британийн нэрт эдийн засагч Жон Хокинсыг оролцуулсан дотоод гадаадын 30 гаруй эрдэмтэн мэрэгжилтэн энэ хуралд уригдан оролцсон байна.

    Уг чуулга уулзалт Олимпийн соёлын өвөрмөц сэтгэмжтэй аж үйлдвэрлэл, хотын хөгжил уриан дор болж байна. Хуралд оролцсон эрдэмтэн мэргэжилтэн Олимпийн соёл болон өвөрмөц сэтгэмжтэй аж үйлдвэрлэлийн нягт уялдааг авч хэлэлцэж, 2008 оны Бээжингийн олимпид онолын чухал жолоодлого болон практикийн үнэтэй туршлагыг хангах болно.

    Олимпийн наадмын олон улсын чуулга уулзалтыг 2003 онд анх үүсгэн байгуулсан юм. Тэр нь 2008 оны олимпийн наадмыг амжилттай зохион явуулахад онолын туслалцаа, шинжлэх ухааны задлан шинжилгээ хангах бөгөөд, Бээжингийн 2008 оны олимпийн соёлын наадам дахь албаны талын цорын ганц өндөр зиндааны эрдэм шинжилгээний чуулга уулзалт болох юм. \Урьхан орчуулж, Номин хянав\