• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-10 18:44:19    
Жашилүнбү хийдэд их мөргөл үйлдэж байна

Синьхуа Агентлэг

     10-ны өдөр Түвдийн 2-р том хот Шигаазын Жашилүнбү хийдэд бурханд мөргөл үйлдэх их ёслолын ажиллагаа болов. Уг ажиллагаа 3 хоног явагдана.

     Өнөөдрийн өглөөгийн 8 цагт өнгөрсөн галабын Гашив бурхны том торгон хөргийг 32 метр өндөр, 42.5 метр өргөн, 3.5 метр зузаан мөргөлийн тавцан дээр хүндэтгэн залсан байлаа. Үй олон сүсэгтэн Жашилүнбү хийдийн том хаалганы гаднахь өргөн чөлөөнд цугларч, бурханд мөргөх ёслол үйлдсэн байна.

     Түвд зурхайн 5-р сарын 13-ны өдрөөс 15-ны өдрийг хүртлэх хугацаа бол Жашилүнбү хийдэд жил болгон нэг удаа болдог бурханд мөргөл үйлдэх өдөр юм. Жашилүнбү хийдийн зүүн хойд уулын бэлд оршдог бурханд мөргөл үйлдэх асар том тавцан дээр, өнгөрсөн галабын Гашиб, өнөөгийн галабын Шигэмүни, ирээдүйн галабын Майдар зэрэг гурван цагийн бурхны том торгон хөргийг хүндэтгэн залж, сүсэгтэн түмний мөргөл үйлдэхэд зориулсан байна.

     Жашилүнбү хийд бол олон дүрийн Банчин богдын тухлан саатдаг ариун газар болох бөгөөд бас Түвд уламжлалын бурхны шашны доторхи шарын шашны урсгал бүлгийн 6 том сүм хийдийн нэг нь юм. Уг хийдэд тахиж байгаа Чянба бурхан бол дэлхий дээрх алтдсан хамгийн том гуулин бурхан юм. 1961 оны 3-р сарын 4-ний өдөр Төрийн Зөвлөлөөс Жашилүнбү хийдийг үндэсний хэмжээний соёл түүхийн дурсгалтыг хамгаалах байгууллагын хүрээнд хамруулсан байна.\Буян орчуулж, О.Дарамбазар хянав.\