Хятадын Гадаад харицлааны яамны төлөөлөгч Жян Юй 11-ний өдөр Бээжинд, Оросын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Хятад улсын дарга Хү Жиньтао 7-р сарын 17-ны өдөр Оросын Сангт Петербүрэгт болох Наймын бүлэг болон хөгжиж байгаа орнуудын удирдагчдын хэлэлцээд оролцох болно гэж мэдэгдсэн байна.
Тэрээр танилцуулж хэлэхдээ, энэ удаагийн хэлэлцээгээр эрчим хүчний аюулгүй байдал, халдварт өвчнөөс сэргийлж тогтоон барих, боловсрол болон Африкийн хөгжлийн асуудлаар хэлэлцэх болно. Хурлаас өмнө 16-ны өдөр дарга Хү Жиньтао Энэтхэг, Баразил, Өмнөд Африк, Мексик, Бүгд Найрамдах Конго Улсын удирдагчтай хамтарсан уулзалт хийж, 6 орны удирдагчидтай харилцан сонирхож байгаа асуудлаар санал бодлоо солилцох болно гэжээ. \Урьхан орчуулж, Номин хянав\
|