Хятадын Засгийн газрын урилгаар, Умард Солонгосын Ардын дээд хурлын байнгын зөвлөлийн орлогч дарга Ян Хионсор тэргүүтэй Умард Солонгосын төлөөлөгчид 5 хоногийн айлчлал хийхээр 11-нийн үдйин өмнө Бээжинд хүрэлцэн ирлээ.
Айлчлалын явцад, Ян Хионсор Хятад улсын дарга Хү Жиньтао, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө нартай уулзах болно. Ян Хионсорын айлчлал нь "Хятад, Умард Солонгосын найрсаг хамтын ажиллагааны хаилцан туслах гэрээ" байгуулагдсаны 45 жилийн ойн өдөр болж байгаа юм, тэрээр Бээжид болох ойн баярыг тэмдэглэх ажиллагаанд оролцох болно.
Хятад, Умард Солонгос хоёр орны удирдагч "Хятад, Умард Солонгосын найрсаг хамтын ажиллагааны хаилцан туслах гэрээ" байгуулагдасаны 45 жилийн ойд зориулан хаилцан баярын цахилгаан утас илгээсэн юм. Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хүй Лянюй тэргүүтэй Хятадын найрсаг төлөөлөгчид Умард Солонгост хүрч 6 хоногийн айлчлал хийж байгаагий хамт уг гэрээ байгуулагдасаны 45 жилийн ойн тэмдэглэх ажиллагаанд оролцож байна. \Алтаннавч орчуулж, Буян хянав\
|