• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-12 17:38:50    
Будлагийн ордоныг бүх талаар хамгаалж байна

Синьхуа Агентлэг

     Түвдийн өөртөө засах районы түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах газар тун саяхан албан ёсоор баримт бичиг гаргаж, Хөхнуур, Түвдийг холбосон төмөр зам нэвтэрсэнээс хойших аялал жуулчлал ид өрнөж байх үеэр Будлагийн ордоныг бүх талаар хамгаалах арга хэмжээ авах тухай тодруулсан байна.

     7-р сарын 1-ний өдөр Хөхнуур, Түвдийг холбосон төмөр зам нэвтэрсэнээс хойш, өдөр болгон Түвд орж аялан жуулчлагчдын тоо 5000-6000 хүнээр нэмэгдсэн байна, гэвч аялан жуулчлагчдын юуны өмнө үзэж сонирхох үзэмжийн цэг болсон Будлагийн ордоны барилгийн хүлээн авах хэмжээ нь хязгаартай байна.

     Түвдийн өөртөө засах районы түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах газар, энэ оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлээд, Будлагийн ордон нь өдөр бүр 2300 аялан жуулчлагчийг хүлээн авч байхаар тогтоосон байна. Үүний зэрэгцээ Будлагийн ордонд танилцан айлчлах замд шахалдахгүй байх, аялан жуулчлагчдын Будлагийн ордонд байх цагийг богино болгох, цөөн тооны гол бус сүм дуганг хаалганы гаднаас харж сонирхохоос биш дуганд нь орууүлахгүй байх зэрэг тогтоол гаргасан байна. \Буян орчуулж, Номин хянав\