Хятадын Сы Чуань мужийн хулсаны баавгайн амьдарч байгаа газрыг ЮНЕСКО-гийн "Дэлхийн өвийн жагсаалтан"-д оруулахаар Литвагийн нийслэл Вильнюс хотод болж байгаа дэлхийн өвийн 30-р их хурал 12-ны өдөр шийдсэн байна. Энэ шийдвэрийг хуралд оролцогсод мөн өдөр санал нэгтэй зөвшөөрсөн байна.
Хятадын Сы Чуань мужийн орлогч дарга Ван Хуайчэнь хэлэхдээ, Сы Чуань мужийн хулсаны баавгайн оршин амьдарч байгаа газар нь дэлхийн өвийн жагсаалтанд орсны дараа, орон нутгийн Засгйин газараас уг газрыг улам сайн хамгаалах болно гэж тэмдгэлсэн байна. \Алтаннавч орчуулж, Номин хянав\
|