БХАТИХ-ын Бангын Хорооны дарга Ү Бангүө 12-ын өдөр Бээжинд БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Бангын Хорооны орлогч дарга Ян Хён Соптой уулзахдаа, БНХАУ нь БНАСАУ-тай уламжлалт найрамдлаа хэвээр хөгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ гэжээ.
Ян Хён Соп хэлэхдээ, БНАСАУ болон БНХАУ хоорондын найрамдлыг БНАСАУ-ын тал маш чухалд үзэж, хоёр орны удирдагчдын нийтлэг ойлголтын дагуу найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлж, Солонгосын хойг болон зүүн хойт Азийн энх тайван тогтвортой байдлыг хангана гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хяна.\
|