Хятадын Гадаад харицлааны яамны төлөөлөгч хатагтай Жян Юй 12-ны өдөр сурвалжлагчийн сонирхсон асуултад хариулахдаа, Умард Солонгосод урьдаж цохилт өгнө гэсэн Японы зарим улс төрчдийн үг яриа нь маш хариуцлагагүй явдал бөгөөд Зүүн хойт Азийн байдлыг цаашид даамжруулах болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Олон улсын хамтын нийгэмлэг энх тайван дипломат хүчин чармайлт гаргаж байгаа энэ үед, Японы зарим улс төрчид бусад оронд урьдаж цохилт өгнө гэсэн цуурхал дэгдээж байгаа нь маш хариуцлагагүй явдал юм, ойлгоход бэрэхтэй бөгөөд олон улсын гадаад харилцааны хүчин чармайлтыг ноцтой нөлөөлж, Зүүн хойт Азийн байдлыг хурцдуулах болно. Үүнийг аль ч орны ард түмэн хүсэхгүй юм гэжээ. \Урьхан орчуулж, Буян хянав\
|