Хятадын Төрийн зөвллийн гишүүн Чэнь Жили 12-ны өдөр Шанхай хотод хэлэхдээ, Хятад улс дээд боловсролын салбар дахь олон улсын солилцоо хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлж, өндөр зиндааны шинийг бүтээх чадвартай хүмүүсийг бэлтгэн хүмүүжүүлэх болно гэжээ.
Хятадын дотоод гадаадын их сургуулийн захирлын 3-р чуулга уулзалт мөн өдөр Шанхайд болсон байна. Чэнь Жили нээлтийн ёслол дээр дээрх үгийг хэлсэн юм.
Тэрээр хэлэхдээ, өнөө Хятад улс шинийг нээх улс орон байгуулахыг чухалчилж, хятадыг хүн ам олонтой орноос боловсон хүчнээр баялаг орон болгон байгуулахаар чармайж байгаа юм. Хятадын их дээд сургууль чадвартныг хүмүүжүүлэх суурин газар болсоны хувьд шинийг нээх улс орны байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм гэжээ.
Хятадын их дээд сургуулиа нэн илүү нээлттэй байлгаж, гадаадын судалгааны байгууллага болон дээд сургуультай хамтарсан лаборатори юм уу судалгааны төв байгуулж, дээд зиндааны шинийг нээх чадвартыг хамтаар бэлтгэн хүмүүжүүлэх болно гэж Чэнь Жили хэлсэн байна. \Урьхан орчуулж, Буян хянав\
|