• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-13 12:02:07    
Хятадын хөгжил нь нийгмийн олон давхаргын ард иргэдийн ашиг сонирхолыг биелүүлэх болно

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын эрх баригч нам Хятадын коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Хү Жиньтао хэлэхдээ, Хятадын хөгжил нь нийгмийн олон давхаргын ард иргэдийн ашиг сонирхолыг харгалзах бөгөөд биелүүлж, эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулах явц дахь олон давхаргын үүрэг ролийг бүрэн дүүрэн гүйцэтгүүлэх болно гэжээ.

    Бүх Хятадын нэгдмэл фронтын ажлын хурал 10-аас 12-ны өдрүүдэд Бээжинд болсон байна. Хү Жиньтао энэ хуралд үг хэлэхдээ дээрх үгээ хэлсэн юм.

    1949 онд шинэ Хятад улс байгуулагдсаны дараа Хятад улс ажилчин, тариачин, сэхээтний давхаргаар бүрэлдсэн нийгмийн бүтэцтэй болсон юм. 1978 онд өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлого хэрэгжүүлсэнээр, Хятад улсад хувийн хэвшлийн шинжлэх ухаан техникийн аж ахуйн нэгжийн ажилтан болон теникийн хүмүүс, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд уригдан ажиллаж байгаа удирдлага техникийн хүмүүс, хувиараа бизнес эрхэлж байгаа хүмүүс зэрэг нийгмийн шинэ давхарга бүрэлдсэн байна. Эдгээр хүмүүс нь Хятадын эдийн засаг нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулсан юм.

    Эдгээр шинэ давхаргын хүмүүст чиглүүлэн, өргөнөөр холбоо бариж, найрамдлаа зузаатган, харилцан туслах, хөдөлмөр, шинийг бүтээх үзэл санааг хүндэтгэн, оюун санаа мэргэн ухаанаа нэгтгэж, Хятадын өвөрмөц онцлогтой социалист үйлс бүтээх шаардлага хангасан бүтээн байгуулагч болохыг Хү Жиньтао холбогдох талуудад шаардсан байна. \Урьхан орчуулж, Буян хянав\