ӨМӨЗР-ы Хөххотын Соёлын товчооноос сэтгүүлчийн ойгож мэдээлснээр, Хөххотын Засгийн газар хөрөнгө мөнгө оруулан, Хятадын хүннүүгийн соёлын анханы музейг үүсгэн байгууж байна, өнөө нэгэнт гол барилгийн ажлаа дуусгав, бүх байгуулалт нь 2007 оны 5-р сарын 1-д ажлаа дуусгах юм байна.
Энэхүү музей нь Хөххотын хотын дүүргийн Жао Жүньмү жуулчлалын газарт байрлаж байна, төсөөлснөөр 15 сая юаний хөрөнгө мөнгө оруулж, 3000 гаруй хавтгай дөрвөлжин километр талбайд бүтээн байгуулалт хийх болно. Музейд хүннүүгийн сэргэн босголт, хөгжил хувьрал, хүннүүгийн засгийн эрхэт байгууллага болон албан тушаал, хүннүүгийн нийгэм, эдийн засаг болон зан үйл, хүннүү хийгээд бусад үндэстэн хоорондын солилцоо, нэгдэл зэрэг талаар үзэсгэлэн гаргах болно.
Хүннүүгийн соёлын музейг байгуулж дууссаны дараа Хятадын ААА зэрэглэлийн жуулчлалын газар болох болно. \Алтаннавч орчуулж, Буян хянав\
|