|
 |
(GMT+08:00)
2006-07-13 18:31:48
|
"Хятад Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ"-г ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч өндрөөр үнэлжээ
Хятадын Олон Улсын Радио
Энэ жил "Хятад Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ"-нд гарын үсэг зурсаны 5 жилийн ой тохиож байгаа юм. Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 13-ны өдөр сурвалжлагчийн асуултанд хариулахдаа, "Хятад Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ"-нд гарын үсэг зурсан явдал бол Хятад Оросын харилцааны хөгжлийн түүхэн дээрх чухал тэмдэглэлт үйл хэрэг, 21-р зууны эхний олон улсын улс төрийн амьдрал дахь том үйл явдал юм. Тэр нь шинэ түүхэн үеийн улсууд хоорондын харилцааны үлгэр жишээ болсон байна гэжээ. \О.Дарамбазар орчуулж Л.Буянтогтох хянав\
|
|
|