Хятадын Сангийн Яамны 13-ны өдөр нийтэлсэн мэдээнд тэмдэглэснээр, 2006 оны санхүүгийн жил тухайлбал 2005 оны 7-р сарын 1-нээс 2006 оны 6-р сарын 30-ны өдрийг хүртэл Дэлхийн Банк нь Хятад улсад 1 тэрбум 455 сая ам.долларын зээл олгохоор амалсан байна.
Дэлхийн Банкнаас Хятад улсад олгох зээлийн төсөлд хөдөө аж ахуй, хот тохижуулалт, зам харилцаа, эрчим хүч, техникийн туслалцаа зэрэг салбар хамрагдаж байна. Түүний дотор, хот тохижуулалтын төслийн зээлийн хэмжээ нь нийт зээлийн 45 орчим хувийг, хөдөө аж ахуйн төслийн зээл нь 27 орчим хувийг тус тус эзэлжээ.
2005 оны санхүүгийн жилд Дэлхийн Банкнаас Хятад улсад олгосон зээлийг голцуу соёлын өвийг хамгаалах, эрчим хүчний тогтвортой хөгжлийн төсөлд хэрэглэсэн юм байна. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав\
|