• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-14 14:34:40    
Агаарын тээврийн зах зээлд орох хэмжээг өргөтгөж байна

Синьхуа Агентлэг

    Хятадын Иргэний агаарын тээврийн ерөнхий газрын дарга Ян Юаньюань болон Японы Нутаг дэвсгрийн зам харилцааны сайд Китагава Сиоичи 13-ны өдөр Бээжинд хоёр орны агаарын тээврийн зах зээлд орох хэмжээг өргөтгөх тухай хэлэлцээний товчид гарын үсэг зурж, хоёр талын агаарын тээврийн нэн олон аж ахуйн нэгжүүд Хятад Японы агаарын тээврийн зах зээлд орхыг зөвшөөрсөн байна.

    Хятад Япон хоёр орон 1974 онд иргэний агаарын тээврийн хэлэлцээрт гарын үсэг зурсанаас хойш, хоёр орны агаарын тээврийн зах зээл тогтуунаар тэлэн өргөжсөн байна. Одоо Хятад улс нь Японы олон улсын агаарын тээврийн 2-р том зах зээл болж, Япон нь Хятадын олон улсын агаарын тээврийн хамгийн том зах зээл болсон байна.

    Иргэний агаарын тээврийн ерөнхий газрын албаны хүн хэлэхдээ, энэ удаагийн гарын үсэг зурсан хэлэлцээний товч бол Хятад Япон хоёр ороны иргэний агаарын тээврийн салбарынхан олонтоо зөвшилцөн байж тохиролцсөн чухал хэлэлцээр юм, хэлэлцээр тохиролцход зах зээл болон агаарын тээврийн аж ахуйн нэгжүүдийн шаардлагыг гүйцэд бодож үзсэн бөгөөд хоёр орны агаарын тээврийн аж ахуйн нэгжүүд зорчигч болон бараа тээврийн ажил төрлөө цаашид өргөтгөхөд нэн их тус дөхөм үзүүлсэн байна гэжээ. \Буян орчуулж, Цэцэн хянав\