Хөх-хотод байгаа улсын аялал жуулчлалын 1-р зэрэглэлийн үзэмжит цэг Жао Жүний бунханыг ихээр өргөтгөн байгуулж байгаа бөгөөд өнөө барилгын гол хэсгийг нь бариж дуусгасан байна.
Тун саяхан Жао Жүний бунханы үзэмжит цэгийг Жао Жүний музей гэж өөрчлөн нэрэлсэн байна. Энэ өргөтгөн байгуулах барилгад 30 сая юаний хөрөнгө оруулж, 2007 оны 5-р сарын 1-ний өдөр дуусгахаар төсөөлж байна. Өргөтгөн байгуулах барилгад голцуу шинээр байгуулах Хүннүүгийн соёлын музей, жуулчид хүлээн авах газар, Жао Жүний ордон, Цан Юйгийн өргөө, бичиг зургийн үзэсглэнгийн танхим зэрэг багтаж байна.
Манай тооллоос өмнөх 33 онд, Хань улсын хааны ордоны охин Ван Жаожүнь Хүннүүгийн хаан Цан Юйтай гэрлэж, үндэстэнүүдийн эв санааны нэгдэл болон харилцааг эрчимжүүлж, 60 гаруй жил энх амгалан амдарсан түүх нь өнө мөнхийн дуурсгалтай яриа болон үлджээ. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|