Өвөр Монголын Өөртөө Засах Районы Зүүн-гар хошууны Жиньли нүүрсний уурхай үеэрт дайрагдаж осол гарсан ажлыг зохицуулах авран туслах командлалын газраас сурвалжлагчийн мэдээлснээр, 14-ний үдээс хойнын 2 цаг 30 гэхэд уурхайн худагт хоригдсон 12 уурхайчны 10-ыг нь аварч гаргасан бөгөөд авран туслагчид өнөө мөн үлдсэн 2 уурхайчныг эрж хайх ажлаа үргэлжлүүлсээр байна.
Уурхайгаас аварч гаргасан уурхайчдыг ойр хавийн Ян Ши хотын Та Цүнь эмнэлэгт хүргэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний эрүүл мэндийн байдал үндсэндээ тогтвортой байгаа юм байна. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав\
|