Дэлхийн өвийн 30-р чуулганы дарга хатагтай Ина Марчюлионит саяхан сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Хятад улс дэлхийн өвийг хамгаалах талаар залуучуудыг хүмүүжүүлэхийг чухалчилж байна гэж сайшаасан байна.
Тэр хэлэхдээ, Хятад улс хүчээ төвлөрүүлэн залуучуудад энэ талыг хүмүүжил хийж, энэ онд залуучууд оролцсон дэлхийн өвийн чуулга уулзалт зохиосон нь маш сайн эхлэлт болсон байна гэжээ.
Хятадын Сьчуань мужийн хулсны баавгайн бэлчээр болон Хэнань мужийн Инь Шюйгийн буурь дэлхийн өвийн жагсаалтад яагаад маш шулуун орсон талаар тэр хэлэхдээ, энэ нь мэрэгжилтэд энэ хоёр өвийг хамгаалах газрын холбогдох удирдлага, хамгаалалт болон хууль тогтоомж нь маш сайн байна гэж үзсэнтэй холбоотой юм, үүнд эргэлзэсэн хүн байхгүй гэжээ. Үүний зэрэгцээ тэр хэлэхдээ, хүмүүс анхаарлаа зөвхөн дэлхийн өвийн жагсаалтад өргөдөл дэвшүүлэх дээр тавих ёсгүй, харин дэлхийн өвийн жагсаалтад орчхоод байгаа өвийн хамгаалалт удирдлагыг чухалчилж, түүнийг сайтар хамгаалах ёстой гэжээ. \Баатар орчуулж, Цэцэн хянав\
|