Хятадын бичиг дурсгалын зүйлийг хамгаалах салбар саяхан Хэбэй мужийн Бэй Дайхэд байдаг дэхийн нэрт хүмүүсийн зуслангийн 20 байшинг улсын хэмжээний хамгаалалтад авсан байна.
Тэнгисийн эрэгд байыдаг Бэй Дайхэ бол Хятадын нэрт зуслан амралтын газар юм. Бэй Дайхэ дах дэлхийн нэрт хүмүүсийн зуслангийн байшинд шинэ үеийн барилга, шашны барилга, олон нийтийн барилга, худалдааны барилга зэрэг 700 гаруй барилга багтаж байгаа бөгөөд түүний дотор 19-р зууны сүүлч 20-р зууны эхээр баригдсан гадаадын 400 гаруй зуслангийн байшин байж, өнөө 150 гаруй нь нэлээд бүрэн бүтнээрээ байгаа юм байна.
Сүүлийн жилүүдэд орон нутгийн холбогдох салбарууд эдгээр байшинд засвар хийж, нэрт хүмүүсийн зуслангийн байшинтай танилцах аялал жуулчлалын шугам гаргаж, жуулчидад үйлчилж байна. \Баатар орчуулж, Цэцэн хянав\
|