• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-07-17 16:19:49    
Халуун бүсийн хар салхи "Билис" Хятадын өмнөд нутгийг ноцтой үер усдлын гамшигт учруулжээ

Хятадын Олон Улсын Радио

 

     Халуун бүсний хүчтэй хар салхи—"Билис"-ийн нөлөөгөөр сүүлийн хэдэн хоногт Хятадын өмнөд нутгийн хэсэг муж районд ширүүн бороон орж ноцтой үер усдлын гамшиг болсон байна. Хятадын Иргэний Засаг Захиргааны Яамны мэдээнд тэмдэглэснээр, өнөөгийн байдлаар, үер усдлын улмаас Жежян, Фүжянь, Хү-нань, Гуандүн зэрэг газарт 156 хүн эндэж, 100 гаруй хүн алга болж, гашигт дайрагдсан районын сая 700 мянга шахам хүнийг яаралтай шилжүүлжээ.

 

     Хятадын үндэсний сангаас ч тусгай зориулалтын хөрөнгө мөнгө яаралтай илгээж, олон газрын гамшгаас авран туслах ажлыг дэмжиж байна. Хятадын Иргэний Засаг Захиргааны Яам, Хөдөө Аж Ахуйн яам зэрэг байгууллагууд ч нэгдсэн ажлын хэсэг зохион байгуулж, гамшигт дайрагдсан район руу илгээж байдлыг ойлгуулж, гамшигтай тэмцэх, авран услах ажлыг удирдахад туслаж байна. Гамшигт дайрагдсан районыхан хүнс, савласан ус, тутарга, майхан зэрэг эд барааг нааштай зохион байгуулж, гамшигт дайрагдсан район руу хүргэсээр байна. Үүний зэрэгцээ, үерийн усанд хашигдсан ард иргэдийг амжилттай авран тусалсаар байна. \О.Дарамбазар орчуулж Баатар хянав.\