Бээжингийн 2008 оны олимпын соёлын 4-р наадмын Бээжингийн олимпын соёлын талбайн арга хэмжээний хаалтын ёслол 16-ны орой Бээижнгийн олон улсын шуумал сийлбэрийн цэцэрлэгт хүрээлэнд баяр ёслолын байдалтай боллоо.
Хаалтын ёслолын уран сайханы тоглолт нь "хүмүнлэг олимпын үзэл санааг бадруулж, үндэстний уламжлалт соёлыг харуулах" гэсэн уриан доор болсон байна.
Бээжингийн олимпын соёлын талбайн арга хэмжээ бол Бээжингийн 2008 оны олимпын соёлын 4-р наадмын нэг хэсэг нь юм. Энэ арга хэмжээний үеэр уран бүтээлчид хагас бүтэн сайн бүхэнд Бээжингийн тасалбаргүй үйлчилдэг таван цэцэрлэгт хүрээлэнд тоглолт гарган ард олонд үйлчилж, олимпын хөдөлгөөний үзэл санааг дэлгрүүлэн, үндэстний соёлоо сурталчилсан байна. \Цэцэн орчуулж, Баатар хянав\Бээжин Чэнь Бао сонины мэдээ\
|