Хятад улс сүүлийн жилүүдэд Түвдийн өндөр мэдлэг боловсролтой мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажлаа эрчимжүүлсэн байна.
Түвд болон Сьчуань их сургуулийн хамтран зохион байгуулсан Түвдийн олон нийтийн удирдлагын эрдмийн зэрэг олгох анхны ангийн хичээл эхлэх ёслол 17-ны өдөр Лхаст болж, Түвдийн орон нутгийн аж ахуй эрхлэгчид, удирдлагын ажилтад болон шат бүрийн боловсон хүчин хамрагдсан байна. Мөн өдөр Түвдийн орон нутгийн 140 гаруй хүн үйлдвэр худалдааны удирдлагын мэргжилд суралцсан үнэмлэх авч, 10 хүн нь үйлдвэр худалдааны удирдлагын магистр зэрэг хамгаалсан байна.
Түвдийн үйлдвэр худалдааны удирдлагын сургалт 1999 оноос эхэлсэн бөгөөд өнөөгийн байдлаар 300 гаруй хүн хүмүүжүүлсэн юм байна. \Цэцэн орчуулж, Баясгалан хянав\
|