ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улст саяхан болсон "2006 оны Алтаргана" наадамд Өвөр Монголын Хөлөн-Буйр хотын Эвэнх Үндэстэний Өөртөө Засах Хошууны төлөөлгчид оролцож зургаан том шагнал авч, ганзага дүүрэн буцаж ирсэн байна. Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаанүүд хотод болсон энэ наадамд дууны уралдаан, шүлгинй уралдаан, бөх, сур, олон улсын шатар, хувцасны загвар үзүүлэх зэрэг зургаан төрлийн уралдаан тэмцээн явагдсан бөгөөд Эвэнх Үндэстэний Өөртөө Засах Хошууны 40 гаруй хүний бие бүрэлдхүүнтэй төлөөлгчид нь Өвөр Монголд амьдарч байгаа Буриадуудын шинэ амьдралыг гаруулж, хоёр тусгай шагнал, дөрвөн нэгдүгээр шагнал авсан юм байна.
Алтаргана наадам бол Бүгд Найрамдах Буриад Улсын хоёр жилд нэг удаа зохиодог наадам, энэ жил долоодохь удаагаа болж байгаа бөгөөд Өвөр Монголын Буриад дөрөвдөх удаагаа оролцож байгаа юм байна. \Хөлөн-Буйрын радиогийн Жиньхуар мэдээлэв\ Цэцэн буулгаж Баатар хянав
|