2004 онд Шинэ Зеланд Хятадын зах зээлийн эдийн засгийн статусыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөнөөс хойш, өнөө 57 улс орон Хятадын зах зээлийн эдийн засгийн статусыг хүлээн зөвшөөрөөд байна гэж Хятадын Худалдааны сайдын орлогч Гао Хү-чэн 20-ны өдөр хэлсэн байна.
Энэ 57 оронд Австрали, Бразиль, Аргентин, Өмнөд Африк, БНСУ, ОХУ, АСЕАН-ы арван орон зэрэг улс орон багтаж байгаа юм байна.
Явах тусмаа улам олон орон Хятадын зах зээлийн эдийн засгийн статусыг хүлээн зөвшөөрөхийн хирээр дотоодын аж ахуйн нэгжүүдийн хямдаар борлуулахын эсрэг олон улсын зарга хөөцөлдөх нөхцөл байдал аажмаар сайжирч, Хятадын өөрчлөлт хийж нээлттэй байлгаж байгаа дүр төхөх олон улсын талаар улам сайжирч байна. Гэвч Хятадын худалдааны гол түнш Америк, Европын холбоо зэрэг нь Хятадын зах зээлийн эдийн засгийн статусыг өнөө болтол хүлээн зөвшөөрөөгүй байна. \Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав\
|