8-р сарын 1-ний өдрөөс эхлэн Гадаадын даатгалын байгууллага нь Хятад улсад төлөөлөгчийн газар байгуулахад 20 жил ажилласан туршлагатай байх хэрэгтэй юм байна.
Хятадын даатгалын хяналт удирдалгын хороо тун саяхан "Гадаадын даатгалын байгууллагаас Хятадад суух төлөөлөгчийн байгууллагыг удирдах арга" батлав. Уг аргын тогтоолын дагуу, Хятад улсад төлөөлөгчийн газар байгуулах өрөгдөл гаргасан гадаадын даатгалын байгууллага дараах нөхцөл бололцоог бүрдүүлсэн байх шаардлагатай юм байна, тухайлбал: үйл ажиллагааны байдал нь сайн байх, даатгалын ажил эрхэлсэн 20 жилээс дээш туршлагатай байх, Хятадад төлөөлөгчийн газар байгуулхаасаа өмнөх 3 жилд хууль дүрмээс зөрчсөн том хэрэг үйлдсэнгүй байх эдгээр болно.
Одоох байдлаар, гадаадын даатгалын нийт 41 компани Хятадын даатгалын зах зээлд орж ирэх зөвшөөрөл авсан байна. Ноднин жил, гадаадын даатгалын компани нь Хятадын даатгалын зах зээлийн 6.7 хувийг эзэлсэн байна. Гадаадын даатгалын компани нь Хятадын ямарч газар районд даатгалын үйлчилгээ хангаж болох юм байна. \Буян орчуулж, Цэцэн хянав\
|